АМЕРИК ЭРЧҮҮДИЙН ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТ


7 жил

  Чөлөөт бөхийн Испанийн Гранпри өнгөрсөн хагас сайнд Мадрид хотод эхэлсэн юм. Эхний өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн барилдаан болж, 18 орны 92 тамирчин найман жинд өрсөлдсөн билээ. Сарын дараа Парист болох ДАШТ-д хүч үзэх чөлөөт бөхийн эх орон АНУ-аас олимп, дэлхийн аварга Жордан Барроуз, Кайл Снайдер, Логан Стейбер тэргүүтэй эрэгтэйчүүдийн шигшээ багийн долоон тамирчин Испанийн нийслэлд зодоглож бүгд алтан медаль хүртэж үнэмлэхүй ялалт байгууллаа. Ганцхан 86 кг-ын жинд “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Жейден Кокс хөлийн бэртлийн улмаас Мадридад ирээгүй.

  Америк эрчүүд бүгд Испанид 25 барилдаан хийснээс 18-д нь өрсөлдөгчөө цэвэр ялалт байгуулж Парисын ДАШТ-ий өмнөх бэлтгэл тун сайн байгаагаа харуулав. Харин Сэм авгынханы эзгүй жинд 2015 оны Лас-Вегасын ДАШТ-ий 74 кг-ын жинд гавьяат тамирчин П.Өнөрбатад ялагдаж байсан залуучуудын дэлхийн аварга Францын суугуул, дагестаны уугуул Зелимхан Хаджиев түрүүлжээ. 

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ДҮН:
57 кг: 1. Томас Жилман (АНУ) 2. Зохеир Эль Куарак (Франц) 3. Леван Метревели (Испани), Асо Палани (Канад)
61 кг: 1. Логан Стейбер (АНУ) 2. Жан Пабло Гонсалес (Испани) 3. Юрий Симакин (Франц), Бек Жаксылыков (Казахстан)
65 кг: 1. Зейн Ретерфорд (АНУ) 2. Вахид Ахангари (Иран) 3. Мазим Фике (Франц), Норберт Лукаш (Унгар)
70 кг: 1. Жеймс Грин (АНУ) 2. Зомбо Гуляш (Унгар) 3. Жонатан Альварес (Испани), Азамат Нуриков (Беларусь)
74 кг: 1. Жордан Барроуз (АНУ) 2. Жевон Балфур (Канад) 3. Кармелло Лумиа (Итали), Сеидали Мусави (Иран)
86 кг: 1. Зелимхан Хаджиев (Франц) 2. Даниель Рама (Испани) 3. Торнике Аладашвили (Гүрж), Наиб Итаев (Швед)
97 кг: 1. Кайл Снайдер (АНУ) 2. Мартин Эразмус (ӨАБНУ) 3. Хоссейн Шахбазигазвар (Иран), Рагнар Каасик (Эстони)
125 кг: 1. Ник Гваздовски (АНУ) 2. Амин Жафар (Иран) 3. Жозе Куба (Испани), Син Молле (Канад)

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү