Шагайн харваа эхэллээ


7 жил

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадмын шагайн харваа өнөөдөр эхэлж байна. Баяр наадмын шагайн харваанд Дорноговь, Өмнөговь, Дундговь, Төв, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотын дүүргүүдийн нийлсэн залуучуудын 54, ахмадын 8, нийт 62 багийн 558 харваач оролцож байна.

Энэхүү наадамд улсын даяар дуурсах дархан мэргэн 2, улсын үлэмж дархан мэргэн 48, улсын дархан мэргэн 32, улсын гарамгай мэргэн 31, улсын хошой мэргэн 29, улсын мэргэн 44, харшгүй мэргэн 23, аймгийн гоц мэргэн 132 багтжээ. Мөн нийт харваачдын 52,7 хувь нь улс болон аймгийн алдар цолтой харваачид байгаа бол нийт харваачдын 63,2 хувь нь 35-аас доош насны залуучууд байна.

Залуучуудын 54 баг 9 хэсэгт хуваагдаж тоглох бөгөөд хэсэг тус бүрээс 4 баг дараагийн шатанд шалгарах аж. Мөн ахмадын 8 баг хоёр хэсэгт хуваагджээ. Өнөөдөр хэсгийн харваа болох бөгөөд маргааш хагас шигшээ, нөгөөдөр шигшээ харваа болж, шилдгүүд тодорно.

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны шилдгээр шалгарсан багуудад шагнал гардуулах ёслол долдугаар сарын 12-ны өдрийн 13.00 цагаас Шагайн асарт болно. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү