Израйлаар оролдохгүй байхыг зөвлөж байна гэв


7 жил

Израйлийн батлан хамгаалах яамны сайд Авигдор Либерман Сирээс хил даван гал нээсэн хэд хэдэн хэрэг гарсан гэж анхааруулжээ. Хоёр улсын харилцаа маш тааруу байгаа бөгөөд Либерман хэвлэлийн хурлын үеэр “Бид зөрчилд нэвтрэх сонирхол байхгүй, гэхдээ хөршүүддээ биднээр оролдохгүй байхыг зөвлөж байна,” гэжээ.

©IB Times, Агвидор Либерман 

Өнгөрсөн ням гарагт Израйлийн Голаны Өндөрлөгт ийм хэрэг болсон. Хил давсан галыг Күнейтра хотын ойролцоох Башар Ассадын засгийн газрын цэргүүд ба босогчдын хооронд болсон тулаанаас ирсэн гэж Израйлийн хил өртсөн гэж харж байгаа аж. Үүний дараа Израйлийн батлан хамгаалахаас Сирийн цэргийн постыг онилон хариу довтолгоо өгсөн байна.

“Ассадыг засгийн эрхэнд байлгах бол бидний аюулгүй байдлын сонирхол биш.” гэж Либерман сэтгүүлчдэд хэлсэн байв. Түүнчлэн тэр хөрш Сири, Ливан хоёрт Израйлийн милитарийн хүчийг шалгах бол зөв үйлдэл биш гэсэн байлаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү