Хаврын ээлжит чуулганы хугацааг 7 дугаар сарын 06-ны өдрийг дуустал түр сунгалаа


7 жил

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс дараа оны 2 дугаар сарын 10-ны хооронд, хаврын ээлжит чуулган 4 дүгээр сарын 5-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 01-ний хооронд тус тус хуралдахаар заасан.

Харин хуульд заасан энэ хугацааг шаардлагатай бол Улсын Их Хурлын дарга 14 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болохоор мөн хуулийн 15.4 дэх хэсэгт заасан байдаг. 

Иймээс Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг үндэслэн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 106 дугаар захирамж гаргаж, Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацааг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг дуустал түр хугацаагаар сунгалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдэээл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү