АРМЕН МКРТЧЯН АЛБАН ТУШААЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДЛӨӨ


7 жил

   Армений үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч “Атланта-1996” олимпийн наадмын мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл, ЕАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Армен Мкртчян албан тушаалаасаа огцорсоныг Армений чөлөөт бөхийн холбоо албан ёсоор мэдэгдлээ. Армений чөлөөт бөхийн олимп, ДАШТ-ий анхны медальт 44 настай тэрбээр 2017 оны нэгдүгээр сараас шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар сонгогдсон ч зургаан сар ажиллаад үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. Түүний халагдсан талаар бөхийн холбоо нь мэдэгдэл гаргаагүй ч охиных нь эрүүл мэндийн асуудлаас болж, Бельги рүү буцсан гэдгийг тус улсын хамгийн том мэдээллийн веб сайт NEWS.am мэдээлжээ. Армений үндэсний шигшээ багийн тамирчид өнгөрсөн тавдугаар сард Сербид болсон ЕАШТ-д 61 кг-д Володя Франгулян, 74 кг-д Григор Григорян, 125 кг-д Леван Берианидүе нар хүрэл медаль хүртсэн. Мкртчян энэхүү үр дүнд сэтгэлд дундуур, ажлын нөхцөл байдалд ч аз жаргалгүй байсан гэнэ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү