Реп дуугаар цагдаа нар эсэргүүцлээ илэрхийлжээ


2 жил

Норвегийн цагдаагийн газар ба цагдаагийн дүүргийн тоог багасгах зорилготой засгийн газрын “Цагдаагийн Реформ” гэх хөдөлгөөн эсэргүүцэлтэй тулгараад байна. Гэхдээ хэнээс?

Цагдаагийн албан хаагчдаас.

Тэд засгийн газрын шийдвэрийг нөлөөгүй ба зөвхөн гэмт хэрэгтнүүдийн тоонд бус цагдаа нарт сөргөөр нөлөөлнө гэж харж байна.

Тэгвэл Норвегийн Шиен тосгоны цагдаа нар  Coolio-ийн алдарт “Gangsta’s Paradise” буюу “Дээрэмчний Диваажин” реп дууг дуулж эсэргүүцлээ илэрхийлсэн байв. Үнэхээр логиктой сонголт биш гэж үү?

Бергений их сургуулийн судалгаагаар бол цагдаагийн албан хаагчдын дөнгөж 13 хувь реформ цагдаагийн үйл ажиллагааг улам ил болгоно гэдэгтэй санал нийлж байгаа. Харин 19 хувь нь гэмт хэрэгтэй тэмцэхэд нөлөөтэй арга гэж бодож байгаа тухай мэдээлжээ. Үлдсэн нь буюу ихэнх хувь энэ шийдвэрийг эсэргүүцэж байна.

Мэдээж классик дууны оригинал хувилбарыг яаж орхигдуулж болох вэ?

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү