14 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ


7 жил

Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2017 оны хавар тариалан эрхэлдэг  иргэд, аж ахуйн нэгжүүдэд шатахууныг 50 хувь, үрийн буудайг 40 хувь, ургамал хамгааллын бодисыг 30 хувь, бордоог 30 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр гэрээ байгуулан олгожээ. Үлдсэн  үнийг намрын ургацаас үрийн болон хүнсний буудайгаар санд барагдуулахаар гэрээ байгуулан олгож байна.

Энэ талаар ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал В.Үнэнбат мэдээлэл өгөв.

Тодруулбал, өнөөдрийн байдлаар:

- Ургамал хамгааллын бодис 270 ААН, иргэнд 1,775,985,000 төгрөгийн   140,627 литр

-  Үрийн буудай 198 ААН, иргэнд 4,754,680,000 төгрөгийн 5745 тонн

 - Бордоо 150 ААН, иргэнд 3,652,510,000 төгрөгийн 2985 тонн

 - Шатахуун 572 ААН, иргэнд 4,488,948,710 төгрөгийн 2554 тонн       

 - Төмс, хүнсний ногоонд 7 аймгийн 26 сумын 91 ААН, иргэдэд 157,500,000 төгрөгийн 89,5 тонн шатахуун олгосон байна. Давхардсан тоогоор 1281 аж ахуй нэгж, иргэнд 14  тэрбум төгрөгийн дэмжлэгийг  үзүүлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү