Улаанбуудайн тариалалт 92.6 хувьтай байна


7 жил

2017 онд улсын хэмжээнд 381.6 мянган га-д үр тариа (үүнээс 362.1 мянган га-д улаанбуудай),  15.1 мянган га-д төмс,  8.5 мянган га-д хүнсний ногоо,  23.2  мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 458.0 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн.

Өчигдрийн байдлаар хаврын тариалалтын явц 94.6 хувьтай байна. Тодруулбал,  350.7 мянган га-д үр тариа, 11633 га-д төмс, 4585 га-д хүнсний ногоо, 56.1 мянган га-д тосны ургамал, нийтдээ 432.4 мянган га-д тариалалт хийж байна.

Үр тарианы тариалалт 91.9 хувьтай байна. Үүнээс улаанбуудайн тариалалт 92.9 хувь,төмс 76.8 хувь, хүнсний ногоо 53.9 хувь, тосны ургамлын тариалалт 196.3 хувьтай явагдаж байгаа гэдгийг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүү хэллээ. Мөн хаврын тариалалтын үеэс хуурайшилт ихтэй байгаа учир үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээг Цаг уур орчны шинжилгээний газрын орон нутаг дахь станцуудаар дамжуулан хэрэгжүүлж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү