Wonder Woman рекорд тогтоолоо


7 жил

 ‘Wоnder Women’ нээлтээ хийсэн 7 хоногтоо 100.5 сая $-ын ашигаар боксоффисыг тэргүүлээд байна. Warner Bros, DC Comics-ийн шинэ бүтээлийн гол дүрийг Гал Гадот бүтээжээ.

©Warner Bros/DC Comics

Олны хүлээлтийг эвдэж чадсан Вондер Вүменийг Патти Жинкенс найруулсан ба эмэгтэй найруулагчийн кино эхний 7 хоногтоо олсон ашигаар рекорд тогтоожээ.

Вондер Вүмен киноны гол үүргүүдийг эмэгтэйчүүд гүйцэтгэсэн. Супер баатрын киноны ерөнхий үзэгчид эрэгтэйчүүд байдаг бол Америкт эхний 7 хоногтоо Вондер Вүмений үзэгчдийн 52 хувийг эмэгтэйчүүд эзлэжээ.

©Times of Israel, жүжигчин Гал Гадот

comScore-ийн хэвлэлийн ахлах шинжээч Паул Дергарабедиан CNN-д киноны амжилтыг “нээлтийн өдөр төгс байсан, жүжигчдийн сонголт төгс” зэрэгтэй холбон тайлбарлажээ.

©The Salt Lake Tribune, найруулагч Патти Женкинс Гал Гадотын хамт

Кино Rotten Tomatoes шүүмжлэгчийн сайтанд 93 хувийн оноотой байна. Үүгээр супер баатрын кинонууд дундаа тэргүүлж эхэллээ.

Wonder Woman Өргөө, Тэнгис кино театруудад гарч байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү