Маргааш ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлнэ


7 жил

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа маргааш албан ёсоор улс даяар эхэлнэ. Хэрэв хуульд заасан хугацаанаас өмнө сурталчилгаа эхлүүлбэл хууль зөрчиж, эргэн татагдах үндэслэл болдог. Нэр дэвшигчид энэ өдөр нэгэн зэрэг сурталчилгаагаа эхлүүлж, 6-р сарын 24-ний 00.00 цагт дуусгах ёстой.

Нэр дэвшигч сурталчилгааны хугацаанд дараах үйл ажиллагааг явуулах хориотой:

  •  мөнгө эд зүйл тараах
  •  бараа эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах
  •  шашны холбогдолтой эд зүйл тараах
  •  хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан чансаа тогтоох
  •  аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах
  •  хишиг, хувь хувьцаа тараах
  •  ажлын байранд зуучлах, ажилд оруулах

Хэрэв сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасан бол сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно. Ингэхдээ тухайн зөрчлийг мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

 ...зөрчлийг мэдээлсэн иргэнд  тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ...

Сонгуулийн ерөнхий хороо сонгуулиар Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны хуваарийг 5-р сарын 26-ны өдөр баталж, тогтоол гаргаад байв:

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү