Тоглоомон буугаар дээрэмдэх гэсэн ч бүтэлгүйтжээ

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Оросын супермаркетэд тохиосон нэгэн явдал шуугиан дэгдээлээ. Өнгөрсөн өвлийн 2-р сард тавигдсан видео өнгөрсөн 7 хоногт ахин цацагдаж, 700.000 үзэгчтэй болсон байв.

Буу барьж, дээрэм хийх гэсэн хулгайч супермаркетэд орж ирээд хэнийг ч айлгаж чадсангүй. Дэлгүүрийн худалдагч хүртэл түүний буунаас огт айж сандарсан шинжгүй ажлаа хийсээр байлаа.

Аргаа барсан дээрэмчинг эцэст нь дэлгүүрийн менежер түлхэж гаргажээ.

Гэхдээ супермаркетын ажилтнууд дээрэмчний бууг тоглоомон буу гэдгийг гярхай ажиглаж чадсан байна шүү. Учир нь буу барьсан хүнээс байцаалт авахад “худалдагчаас 100 рубль гуйхаар дэлгүүр лүү орсон” ба үнэмшилтэй болохын тулд тоглоомон буу хэрэглэсэн гэжээ. Нэмээд тэр найз охиндоо архи авж өгөхийн тулд мөнгө хэрэгтэй болсон тухайгаа хэлсэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү