Google Лондон дахь шинэ салбарын планыг танилцууллаа


7 жил

Хоёр жилийн өмнө Google архитектор Бяарк Ингелс, Томас Хитерверк нарт Лондон дахь шинэ салбарын загварыг гаргах урилга өгөөд байв. Тэдний гаргасан загвар дээврийн цэцэрлэг, гүйлтийн зам, усан санг багтаасан байжээ.

Тэгвэл энэ удаа Google 92.000 метр квадрат шинэ салбарын барилгын ажлын планыг албан ёсоор танилцуулаад байна. Тэд барилгын ажлыг 2018 онд эхлэхээр төлөвлөөд байгаа.

Барилга 11 давхар болох ба Лондонгийн King’s Cross галт тэрэгний буудалтай параллель баригдана.

Google-ийн шинэ салбар дотроо заал, массажны өрөө, усан сан, дээврийн цэцэрлэг зэргийг багтаахаар болжээ.

бүх зураг ©Google

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү