Кенид шинэ төмөр зам ашиглалтанд орлоо

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Мягмар гарагт Кени улсад шинэ төмөр замын нээлт болжээ. Энэ бол Кени улс 1964 онд тусгаар тогтносноос хойших хамгийн том дэд бүтцийн төсөл байв. Тэд 480 км шинэ төмөр зам барьжээ. Энэ нь зуун жилийн өмнө Британичуудын барьсан  “галзуу зам”-ын шинэчлэлт юм.

Кенийн Тээврийн Сайд Жеймс Мачариа AFP-д  100 жилийн турш төмөр замаа шинэчлээгүй нь Кенийг “хөгжлийн хувьд арагш татсан” гэж хэлжээ.

 Кенийн Төмөр Замын хэлж буйгаар шинэ замаар нийслэл Найроби хотоос Момбаса руу 483 кмийг дөрвөн цаг туулдаг болж байна. Өмнө нь галт тэргээр 10 цаг явдаг байжээ.

Зорчигчид заан, тахь гээд зэрлэг байгалийг харан шинэ галт тэргээр замдаа явжээ. Төмөр зам яваандаа Кени улсыг Уганда, Руанда, Өмнөд Судаy8 Бурунди, Этопи улсуудтай холбогддог болох юм.

Хятад улсын хувьд “Бүс ба Зам” төслөөр дамжуулан Африк тивийн бусад улсад төлөвлөсөн хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх гэж байна.

Төмөр замын төслийн байгууламжийг Дэлхийн банк шүүмжлээд байсан. Гэхдээ Кенийн засгийн газар зоригтой алхам хийж Хятадтай шууд хэлэлцээр хийсэн ба Хятадын Экспорт-Импорт Банк төмөр замын төсвийн 90 хувийг зээлээр олгоод байв.

©Reuters Хятадын ерөнхий сайд Ли Кецян Кенийн ерөнхийлөгч Ухуру Кеняттагийн хамт. Хоёр улсын харилцаа сүүлийн хоёр жил эрчимтэй байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү