Хаврын тариалалт 60 хувьтай байна


7 жил

2017 оныг ХХААХҮ-ийн сайд, Дорнод аймгийн Засаг даргын байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний хүрээнд урьдчилсан байдлаар тус аймгийн хэмжээнд 10 сумын нутагт тариалангийн 20 аж ахуйн нэгжийн 22 тариа бригад 43.9 мян.га-д тариалалт хийхээр төлөвлөсөн бөгөөд үүний 61.2 хувь буюу 26.9 мян.га нь уриншинд үлдсэн 38.7 хувь гуурс болон хаврын хагалгаанд тариална.

Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээр төмс 294 га-д, хүнсний ногоо 137.3 га-ийн тариалалтыг 22 аж ахуйн нэгж, 9 хоршоо бүлэг, 730 өрхийн тариалан эрхлэгчид гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа бөгөөд төмс хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд хаврын тариалалтанд шаардагдах шатахууныг урьдчилгаа 50 хувийн төлбөрийг төлүүлэн гэрээ байгуулан олгожээ.

Үүнд, Халхгол сумын Агро парк, Ташгайн тал хоршоо, Баянтүмэн сумын Модунь Шаньюй ЗБНөхөрлөл, Дорнод гурил ХХК, Хэрлэн сумын өрхийн тариаланч С.Баттулга нартай 10,7 тн түлш гэрээ байгуулан олгож эхлээд байна. Үлдэгдэл 50 % төлбөрийг 10 сарны 15 дотор намрын ургацаас төлнө.

Төмс хүнсний ногооны тариалалт 27,9 % тай явагдаж байгаа бөгөөд төмс 89,1 га-д, хүнсний ногоо 20.2 га-д тус тус тариалаад байна. Өчигдрийн байдлаар үр тарианы тариалалтыг 9 сумын нутагт үр тарианы 24 аж ахуйн нэгж тариа бригад 26.4 мян.га-д тариалалт хийсэн бөгөөд төлөвлөгөөт тариалалт 60 хувьтай байна.

Тодруулбал, улаанбуудай 16.3 мян.га, гурвалжин будаа 4.3 мян.га, эмийн ургамал 1.2 мян.га, тосны ургамал 4.1 мян.га, малын тэжээл 1.0 мян.га, ногоон буурцаг 0.3 мян.га-д тус тус тариалаад байна гэж

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү