Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй


7 жил

Бүх нийтээрээ амрах тогтоолын дагуу маргааш авто машины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Нийслэлийн ИТХ-аас батлан гаргасан “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийг Нийтийн тээврээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 2014 оны 2/8 дугаар тогтоолын дагуу нийслэлийн зарим гудамж замд тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд улсын дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон билээ.

Энэхүү дугаарын хязгаарлалт нь амралтын өдөр болон бүх нийтийн амралтын өдрүүдэд мөрдөгдөхгүй юм.

Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд "Хүүхдийн баяр"-ын өдөр буюу зургаадугаар сарын 1-нийг бүх нийтийн амралтын өдөр хэмээн заасан байдаг.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү