Нью Йорк Таймс худал мэдээлэл цацсан гэв

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Оросын тэрбумтан Олег Депираска Нью Йорк Таймсын худал мэдээлэлд залруулга хийв. Гурав хоногийн өмнө гаргасан мэдээндээ Нью Йоркт Таймс Депираскаг Оросыг Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нотолгоог Конгресст үзүүлж, оронд нь шүүхийн мөрдлөгөөс хөнгөлүүлэхэд бэлэн байгаа гэж бичсэн байжээ.

“Нью Йорк Таймс надад Орос Америкийн сонгуульд оролцсон тухай дотоодын мэдээлэл байгаа, гэхдээ би шүүхийн мөрдлөгөөс чөлөөлөгдөх хүртэл олон нийтэд дэлгэхэд бэлэн биш гэсэн байсан. Энэ хоёр мэдээлэл хоёулаа худал,” гэж Деприска худал мэдээллийг няцаажээ.

“Нийтлэлд гарсан цорын ганц үнэн бол би Америкийн Конгрессын хороонд туслан, Америкийн ард түмнийг төлөөлж, үнэнийг тогтооход бэлэн байна.” гэж Деприска бичжээ.

5 тэрбум долларын хөрөнгөтэй Олег Депираска “Зарим хүмүүст таагүй байж болох ч надад Орос Америкийн сонгуульд оролцсон гэх хэргийн хувьд яригдаж байгаа бүхний эсрэг нотолгоо бий,” гэсэн байлаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү