Канны үндсэн шагналыг Рубен Остлунд авлаа


7 жил

'The Square' филмээр Шведийн найруулагч Рубен Остлунд Каннын хүндэт 'Далдуу Модны Алтан Навч' буюу Palme d'Or шагналыг авлаа.

Рубен Остлунд хөл нь газар хүрэхгүй баярлаж байв

43 настай найруулагч өөрийн карьер дахь хамгийн чухал шагналаа өчигдөр хүлээн авчээ. 'The Square' буюу 'Талбай' нэртэй филмийн үйл явдал Шведийн Стоколмд тохиодог. Нэгэн музейн куратор түрийвч, утсаа алдсаны дараа өшөөгөө авдаг тухай гардаг байна.

'The Square' филмийн хэсгээс

Остлундын бүтээл бусад 19 филмтэй өрсөлдөн, Пак Чан-вүүк, Марен Аде, Пауло Соррентино, Педро Алмодовар зэрэг найруулагчидтай шүүгчийн бүрэлдэхүүний сонголтоор түрүүлжээ.

'Далдуу Модны Алтан Навч' шагналыг өнгөрсөн жил найруулагч Кен Лоач “Би, Данеал Блейк” бүтээлээрээ авсан.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү