Ариана Гранде 6 тоглолтоо хойшлууллаа


7 жил

Манчестер хотод тоглолтых нь үеэр болсон амиа хорлох бөмбөгдөлтийн дараа 6 тоглолтоо хойшлуулсан гэдгээ Ариана Гранде мэдэгдлээ.

Түүний менежментийн баг аялан тоглолт 6-р сарын 5 хүртэл хойшлогдсон тухай зарлал гаргасан байв.

“Манчестер хотод болсон эмгэнэлт үйл явдлын улмаас Ариана Грандегийн Dangerous Woman тоглолт нөхцөл байдлыг шалгаж, амиа алдсан хүмүүст зохистой хүндэтгэл үзүүлэх хүртэл хойшлогдсон.” гэж бичжээ.

Түүний Лондонгийн O2 Аренад болох хоёр тоглолт хойшлогдсон юм. Үүнээс гадна Белги, Польш, Герман болох тоглолтууд бүгд хойшлогдоод байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү