“Шарилжгүй Дархан” аян эхэллээ


7 жил

Сүүлийн жилүүдэд шарилжаас үүдэлтэй харшлын өвчин их гарах болсон. Тиймээс Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар 2015 оноос эхлэн “Шарилжгүй Дархан” аяныг зохион байгуулж эхэлсэн юм. 

Тус аян аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ төлөвлөгөөнд “Шарилжгүй Дархан” дэд хөтөлбөр болон тусгагджээ.

Дархан-Уул аймгийн хэмжээнд ургаж байгаа ургамлын 75 хувийг шарилж, луулийн төрлийн ургамал эзэлдэг бөгөөд нийт 131 га талбайд шарилж, лууль болон бусад төрлийн ургамал ургадаг аж. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн хог ургамалтай тэмцэх, хүрээлэн буй орчныг сайжруулах, ургамлын тоосжилтоос үүсч байгаа харшлын өвчнийг бууруулах зорилготойгоор тус хөтөлбөр хэрэгжинэ. 

Энэ жилийн "Шарилжгүй Дархан" аян өнөөдөр эхэллээ. Аяны хүрээнд хор цацахаас гадна багаж хэрэгсэл ашиглан шарилжийг устгах юм байна. Тус аян ирэх зургаадугаар сарын 15 хүртэл үргэлжлэх аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү