Хүн барьцаалсан Б.Мөнхбаярт оногдуулсан 7 жил хорих ялыг хэвээр үлдээв


7 жил

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Мөнхбаярт холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцжээ.     

Б.Мөнхбаяр нь 16 настай Б-д цаасны хутга тулгаж, ам, гар, хөлийг нь хүлэн “Хажууд чинь тэсрэх бөмбөг тавьсан, хөдлөх юм бол тэсэрнэ шүү” гэж амь биед нь заналхийлж, түүний аав руу утсаар ярьж 80 сая төгрөг нэхэн болзол тавьж, насанд хүрээгүй хүнийг барьцаалсан гэмт хэрэгт холбогдсон юм.

Шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.2.1, 112.2.5, 112.2.6, 112.2.8 дахь хэсэгт зааснаар 7 жил хорих ял оногдуулж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг хэвээр үлдээжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү