Өөрийн хүсэлтээр цахилгаанаа түр салгуулсан бол хураамж тооцохгүй


7 жил

Хэрэглэгч та зуслангийн байшин, байр сууцандаа тодорхой хугацаанд амьдрахгүй, цахилгаан хэрэглэх шаардлагагүй болсон бол харьяа Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон 70047004 утсаар дуудлага өгч цахилгаанаа түр салгуулаад эзэнгүй байсан ч сар бүр тооцогддог суурь хураамжийн 2200, хогны хураамжийн 2500, телевизийн хураамжийн 1100 төгрөгийн төлбөрүүдийг тооцуулахгүй байх боломжтой.

Цахилгаан хэрэглээгээ сэргээлгэх дуудлагыг мөн дээрх байдлаар өгнө. Хэрвээ та аль ч улиралд зуслангийн байшин, байр сууцандаа байнга амьдрахгүй ч ирэн очин байж, цахилгаанаар тогтмол хангагдаж байгаа бол гэрээнд заагдсан хугацаанд сар бүр тоолуурын заалтаа харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвд болон 70047004 утсаар өгөх эсвэл тоолуурын заалт авах эрх бүхий ажилтныг цахилгааны щит, тоолуурт үзлэг, шалгалт хийх, заалт авах боломжоор хангах үүргийг хүлээнэ.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь хэрэглэгчдээс цахилгаан эрчим хүчний орлого цуглуулах үйл ажиллагаандаа төлбөр төлөлтийн орчин үеийн бүх хэлбэрийг ашиглаж байна. Тиймээс хэрэглэгч та төлбөрөө гэрээт хугацаандаа багтаан Хэрэглэгчдэд үйлчлэх төв, салбар кассуудад бэлнээр төлж болохоос гадна, цахилгаан хэрэглэгчийн цахим үйлчилгээ http://my.tog.mn, банкны биллинг, и-биллинг, интернэт болон мобайл банк, АТМ, ТҮЦ машиныг ашиглан бэлэн бусаар хийх боломжтой.

Жич: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь суурь хураамж, хог, телевизийн хураамжийг хэрэглэгчдээс цуглуулахдаа ЭХЗХ-ны 2015 оны 199 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг Даргын 2011 оны 472 дугаар захирамж, Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын даргын 2001 оны 43 дугаар тушаалыг үндэслэдэг болно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү