Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр үргэлжилнэ


7 жил

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр зам, тээврийн салбарын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах, салбарын бүхий л төрлийн үйлчилгээг иргэдэд нэг дор түргэн шуурхай үзүүлэх, иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа. Автотээвэр, автозам, агаарын тээвэр, төмөр замын салбарт нэвтэрч буй шинэ техник, технологи, шинэ үйлчилгээ, хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг Зам тээврийн салбарынхан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр танилцуулж байна.

Энэхүү өдөрлөгт Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллагууд болох Иргэний нисэхийн ерөнхий газар, “МИАТ” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Монголын төмөр зам” ТӨХК, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Зам, тээврийн хөгжлийн төв, Далайн захиргаа болон салбарын төслийн нэгжүүд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулах бөгөөд байгууллага тус бүр чиг үүргийнхээ хүрээнд иргэдэд түргэн шуурхай үйлчилж байна.

Тус өдөрлөгт тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийж, тээврийн хэрэгслийн улсын дугаар шинээр олгох ба нийтийн тээврийн цахим төлбөрийн систем, U-money картыг борлуулахаас гадна хот хоорондын зорчигчийн тасалбарыг ТҮЦ машинаар олгож эхэлжээ. Мөн “Экологбус” ХХК-ийн үйлдвэрлэсэн Экобус болон цахилгаан авто машин, аялалын машин, ШУТИС-ын оюутнуудын зохион бүтээсэн эдийн засагт хэмнэлттэй “Эко машин”, автобус зэргийг танилцуулж байлаа.

Мөн АН-2 онгоцыг талбай дээр байршуулсан нь олон нийтийн сонирхлыг ихээхэн татаж байлаа. Монгол инженер, техникчид тус онгоцыг шинэчлэн засаж, шинэ загварын онгоц үйлдвэрлэх гэж байгаа талаар албаныхан хэллээ. Түүнчлэн шинэ болон хуучин авто машины үзэсгэлэн гэх мэт олон сонирхолтой үйл ажиллагаа өнөөдөр үргэлжлэх юм байна.



















Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү