Ван Гогийн дүрийг Виллиам Дефое бүтээнэ


7 жил

Холливуудын жүжигчин Виллиам Дефое Хүн Аалзын Ногоон Гоблин, найруулагч Вес Андерсоны дүрүүдийг бүтээж байв. Одоо тэр Ван Гогийн дүрийг дэлгэцэнд амилуулах гэж байна.

 At Eternity’s Gate буюу Үүрдийн Хаалга нэртэй Ван Гогийн тухай шинэ киноны зохиолыг Жон-Клайд Карьер, найруулагч Жулиан Шнабел нар бичжээ. Шинэ кинонд уран зураач Ван Гогийн урлагийн карьерыг дүрсэлнэ.

Киноны найруулагч Жулиан Шнабел “Кино уран зураг ба зураач хоёрын хязгааргүйн төлөөх харилцаа хамаарлын тухай байх болно.” гэж тайлбарлажээ.

Найруулагч Жулиан Шнабел өмнө нь Баскияагийн тухай киног хийж байв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү