Архины хамааралтай хүмүүсийг нийгэмшүүлэхэд чиглэсэн өдөрлөг болов


7 жил

Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газар нь тус сумын Засаг даргын Тамгын газар болон Сум дундын Цагдаагийн хэлтэстэй хамтарч Архины хамааралтай зорилтод бүлгийн хүмүүсийг нийгэмшүүлэхэд чиглэгдсэн өдөрлөгийг зохион байгуулжээ.

Өдөрлөгийн хүрээнд хяналтын прокурор Э.Болор "Архины хор хөнөөл, архидан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл болох нь” сэдэвт сургалтыг хийж, орон нутгийн "Халиун” кабелийн телевизэд дээрх өдөрлөгт прокурорын байгууллага ямар үүрэг чиглэлтэй оролцож байгаа талаараа ярилцлага өгсөн байна. 

Дээрх арга хэмжээнд нийт 31 иргэн хамрагдсанаас оршин суух тодорхой хаяггүй, иргэний бичиг баримтгүй гурван иргэний мэдээллийг авч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэний бүртгэлийн тасагт хүргүүлжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү