Өөртөө итгэл багатай хүмүүс хайрлуулахгүй байна гэж боддог


7 жил

Өөртөө итгэл багататай хүмүүс харилцаандаа эмзэг, хамтрагчийнхаа үзүүлэх дэмжлэг, хайранд эргэлзэх хандлага их тухай судалгааг Голландад хийжээ.

Тэдний судалгаа өөртөө итгэл багатай хүмүүс харилцаанд гаргасан золиосондоо сүүлд харамсдаг. Яагаад гэвэл хамтрагч нь тэднийг дэмжсэн эсвэл хайрласан гэх сэтгэл тэдэнд төрдөггүй гэжээ.

“Өөртөө итгэл багатай хүмүүс бусад шиг хүчтэй харилцааны холбоог хүсдэг гэхдээ тэд (хамтрагч нь) татгалзах эсвэл дурамжхан байвал маш эмзэг болдог,” тухай ахлах судлаач Франческа Ригетти тайлбарласан байна.

“Тэд хамтрагчиддаа ямар эерэгээр харагдаж, ямар их хайрлуулж, тэднийг ямар их анхаардагийг доогуур үнэлдэг. Тэд бас бусад хүмүүс тэдний төлөө эсвэл хэрэгтэй үед тэднийг дэмжих гэж байдаггүй гэж бодох хандлагатай байдаг.”

Ийм эргэлзээ тэдний сэтгэл, стресс, амьдралын сэтгэл ханамжинд нөлөөлдөг.

Голланд дахь 130 хос судалгаанд оролцон, 8 өдрийн турш 2 цаг тутам сэтгэлийн хөдөлгөөний шалгалт бөглөж байжээ. Хосууд хүүхэдгүй ба наад зах нь 4 сар хамт байсан, ихэнх нь гэрлээгүй байжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү