Ахмадууд хөнгөлөлтөд хамрагдах боломжтой боллоо


7 жил

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн дэргэдэх “Жаргалант” сувилал нь Онцгой байдлын албаны ажилтан, албан хаагчид, тэдний гэр бүл, ахмадууд болон иргэдэд сувиллын 60 ортойгоор уламжлалт, сэргээн заслын тусламж үйлчилгээг хүргэдэг билээ.

Тэгвэл тус сувилал нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын ахмад настны амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын сонгон шалгаруулалтад оролцож, тэнцсэн байна.

Ингэснээр тус сувиллаар үйлчлүүлсэн ахмад настнууд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Жаргалант” сувилалд хэвтэн сувилуулсан ахмадууд өөрсдийн төлсөн ор хоногийн мөнгөнийхөө тодорхой хувийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас эргүүлэн авахаар болж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү