Алжаал тайлчих аятайхан нисэх буудлууд...


7 жил

Инчеон олон улсын нисэх буудлын гольфын талбайн нээлтийг Мэргэжлийн гольфын эмэгтэйчүүдийн холбооны од, Шведын гольфчин Анника Соренштам нээжээ. Тэрбээр гольфын анхны цохилтыг хийсэн аж. Нисэх буудлын хөөрч буух хатуу хучилттай зурвас, чөлөөтэй байх үед тус нисэх буудлын гольфын талбай зорчигч үйлчлүүлэгчдэд гольф тоглох боломжийг олгодог гэнэ.


АНУ-ын Сан Франциско хотын олон улсын нисэх буудлын музейд зорчигч, үйлчлүүлэгчдийн сонирхлыг татах олон төрлийн үзмэр байдаг юм.

АНУ-ын Нашвиле Олон улсын нисэх буудалд жил бүр хөгжмийн төрөл бүрийн жанар, өв санг харуулсан ойролцоогоор 100 гаруй концерт болдог байна.

Ам нь цангасан зорчигчид Германы Мюнхены нисэх буудлын шар айрагны газар  өөрсдийн хүссэнээр гэрээр исгэсэн шар айргийг бэлтгэн ууж болно. Ийм төрлийн баварын шар айрагны газарт шар айраг шимэнгээ мөн кабаре шоу үзэх боломжтой.

Сингапур улсын Чанги нисэх буудлын нар ээсэн дээвэр дээрх усан бассейнд сэлэн, нисэх буудлын рашаанд орж болно. Мөн тус нисэх буудлын кино театрт кино үзэн, нисэх буудал орчимд байгалийн үзэсгэлэнт газраар зугаалж бас болох нь.

Австралийн Сидней олон улсын нисэх буудлын Кантас бизнес лонжид 98 үндэс бүхий 8.400 төрлийн ургамалтай босоо хэлбэр бүхий цэцэрлэг байрладаг байна. Тус лонжид ногоон байгууламж бий болгосноос гадна ресторан, алжаал тайлах рашаан эмчилгээний өрөөнүүдтэй.

Хонгконгийн олон улсын нисэх буудал нь  IMAX 3D кино театртай дэлхийн цорын ганц нисэх буудал бөгөөд энэхүү кино театр нь  тус улсдаа хамгийн том нь юм.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү