Францад хэт туранхай моделуудыг хориглолоо


7 жил

Франц улс хэт туранхай загвар өмсөгчдийг ажиллуулахыг хориглох хууль хэрэгжүүлэхээр болоод байна. 2008 онд Францад 40.000 хүн анероксиатай гэсэн тоо гарч байв. Энэ өвчинг ихэвчлэн эмэгтэйчүүд тусдаг.

Шинэ хууль бол анероксиа, булимия зэрэг хоолны дуршилгүй болгодог өвчнүүд бас гоо сайхны бодит бус стандартын эсрэг  ажлын хүрээнд Францийн эрүүл мэндийн яамнаас авсан арга хэмжээ.

 “Залуу хүмүүст хүний биеийн норматив, бодит бус имиж харуулахаар өөртөө итгэх итгэл нь багасан, өөрийгөө голох нь ихэссэнээр эрүүл мэндтэй хамааралтай арашингуудад нөлөөлдөг,” тухай Францийн Нийгмийн Хэрэг, Эрүүл Мэндийн яамны сайд Марисол Торейн тайлбарлажээ.

Хуулийн дагуу одоо загвар өмсөгчид жингээ жирийн, хэтэрсэн, хэт бага эсвэл таргалалттай эсэхийг тодорхойлсон эмчийн үзлэгийг үзүүлдэг байхаар болж байна. Хэрэв загвар өмсөгчийг ажилд авагч хуулийг зөрчвөл 75.000 евро төлөн, зургаа хүртэлх сараар шоронд суухаар заажээ.

Түүнчлэн хэрэв зурганд загвар өмсөгчийн биеийг өөрчилсөн бол “photographie retouchée” буюу “өөрчилсөн гэрэл зураг” гэсэн тэмдэглэгээ тавих ёстой хуулийг ирэх 10-р сарын 1-ээс хэрэгжүүлж эхлэх гэж байна.

©Victoria's Secret, баруун талд Кэндис Сванепоелийг өөрчилсөн зураг

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү