Алганы хэмжээтэй 'Желли' гар утас


7 жил

Unihertz-ийн Jelly нэртэй энэ утас 2.45 инч дэлгэцтэй. Халаасанд ямар ч асуудалгүй багтана (Iphone, Samsung-ийн том утаснуудтай харьцуулахад). Тиймээс том утсанд дургүй, утсаараа олон үйлдэл хийдэггүй хүмүүст Unihertz-ийн энэ утас гоё сонголт болж байна.

Android Nougat үйлдлийн системээр ажиллах энэ эгдүүтэй утас цагаан, хөх бас хар өнгөтэй гарна. Хэрэв утас Kickstarter дээр төсвөө бүрдүүлж чадвал энэ зунаас худалдаан гарч эхлэх боломжтой. Үнийн хувьд 50 доллараас эхлэж байгаа.

©Unihertz

Желли утас 4G сүлжээтэй. Урд камер 2 мегапиксел. Харин хойд камер нь 8 мегапиксел байна. Хоёр сим ордог энэ утасны багтаамж 8-16 gb.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү