Хурга майлахаа болино киноны найруулагч нас баржээ

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Сэтгэл сэрдийлгэм “Хурга Майлахаа Болино” филмийн найруулагч, Оскарын шагналт Жонатан Демме нас баржээ. Тэр 73 настай байв. Түүнийг хорт хавдарын улмаас нас барсан тухай өчигдөр мэдээлжээ.

Хурга Майлахаа Болино филмийн зураг авалтын үеэр

Демме 40 жилийнхээ карьерт "Stop Making Sense""Philadelphia”, 1998 оны “Beloved” зэрэг олон бүтээлийг  туурвижээ. Гэхдээ тэр дэлхийд ч тэр, Монголын үзэгчдэд ч тэр “Хурга Майлахаа Болино” филмээр алдартай нэгэн байв.

j4

Томас Харрисоны романаас сэдэвлэсэн Хурга Майлахаа Болино бүтээлээрээ тэр Оскарын шилдэг киноны шагналыг авч байлаа. Филмийн гол дүрүүдийг бүтээсэн Жүди Фостер, Антони Хопкинс нар соёлын билэг тэмдгүүд болоод байв.

©Empire сэтгүүл, Жүди Фостер, Антони Хопкинс нар 2009 онд

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү