Хамгийн өндөр настай хулсны баавгай


7 жил

БНХАУ-ын Фужиан дүүрэгт байрлах "Фүжоу" хулсны баавгай судлалын хүрээлэнд дэлхийн хамгийн өндөр настай эм хулсны баавгай буюу панда амьдарч байна. Хятадын Засгийн газрын амьтдыг хамгаалах салбарт олон жил хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд Олон улсын байгаль хамгаалах хүрээлэнгээс энэ төрлийн баавгайг "Улаан ном" дахь нэн ховордсон амьтны бүлгээс 2016 онд хасчээ.

2016 оны байдлаар эдгээр амьтдын тоо 2060 хүрээд байгаа бөгөөд энэ төрлийн хулсны баавгай нь ойролцоогоор 20 жил насладаг бол Баси хэмээх нэртэй баавгай нь 37 жил наслаад байгаа юм. Судлаачдын хэлж байгаагаар энэ хулсны баавгайн нүдний хараа муудаж, даралт бага зэрэг өндөр байгаагаас бусдаар бол эрүүл гэдгийг мэдэгджээ.

Баси баавгайг өнгөрөгч лхагва гарагт манай гарагийн хамгийн урт насласан эмэгчин хулсны баавгай хэмээн тодруулж, түүнийг "Геннис"-ийн дээд амжилтын номонд бүртгэжээ. Тус хүрээлэнгийн газрын хамт олон энэхүү өндөр амжилтаа тэмдэглэн түүнд титэм өмсгөж амтат шөлөөр дайлсан байна. Баси хулсны баавгай нь ингэж урт наслахдаа олон зүйлийг сурсан төдийгүй дугуй унах, заль мэх гаргах зэргээрээ үзэгчдийн хайрыг татдаг гэж тус газрын хамт олон хэлж байгаа юм.

Хэрвээ Баси баавгайны насыг хүний насанд шилжүүлэх юм бол тэрээр одоогийн байдлаар 111 наслаад байна. Өмнө нь энэхүү амжилтыг Пан Пан хэмээх хулсны баавгай 30 насласан амжилтаараа эзэмшдэг байжээ. Харин дэлхийн хамгийн өндөр настай, эрэгчин баавгай 38 наслажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү