Украины төрийн хоёр өндөр албан тушаалтан авлигын хэргээр баривчлагджээ


7 жил

Украин улсын Парламентын гишүүн асан болон эрчим хүчний компаний орлогч захирал нар баяжуулсан ураны үнийг хөөрөгдөж, 17,3 сая ам.доллар залилах гэж байсныг илрүүлэн, шалгаж байгаа талаар тус улсын Авлигын эсрэг товчооноос мэдээлсэн байна. Уг хэрэгт парламентын эрчим хүчний хорооны дарга асан Микола Мартиненко Австри Улсад бүртгэлтэй өөрийнхөө эзэмшдэг гэх компаниар дамжуулан ашиг олсон байж болзошгүй хэмээн сэжиглэгджээ.

Товчооноос мэдээлснээр, “Steuermann investitions und Handelsgesellshaft” гэх компани гурван жилийн хугацаанд Казахстаны ураныг өндөр үнээр Украины зүүн бүсийн хүдрийн үйлдвэрт зарсан байна. Улсын өмчит баяжуулалтын компани нь уг ураныг төрийн өмчит цөмийн станц “Энергоатом”-д заржээ. Түүнчлэн энэ хэрэгт бас Парламентын эрчим хүчний хорооны орлогч дарга Сергей Перелома зуучлагчаар оролцсон байж болзошгүй  хэмээн сэжиглэгдэн шалгагдаж байгаа гэнэ.

Украйн, Швейцарь, Чех улсын эрх бүхий байгууллагууд Мартиненко-г “Скода” компаниас хахууль авч, “Энергоатом” станцид тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт сонгон шалгаруулсан хэрэгт шалгаж байгаа юм байна. Прокурорын байгууллага түүнийг 11,2 сая ам.доллар төлүүлэн, батлан даалтад гаргах саналыг шүүхэд хүргүүлсэн боловч өнгөрсөн бямба гарагт шүүх хуралдаж, батлан даалтгүйгээр суллахаар шийдвэрлэжээ. 

Ийм шийдвэр гарахаас өмнө тус улсын Авлигын эсрэг товчоо шүүгч нарыг дарамталсан гэж парламентын гишүүдийг буруутгаж байсан байна. Мөн тэр өдөр нь баяжуулалтын компанийн хоёр захирлыг сэжиглэн, баривчлах гэж байсан боловч тэд Украины хил даван оргон зайлсан бөгөөд тэдний хаана байгаа нь тодорхойгүй байгаа гэнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү