Эмма Ватсон: "Буруу хэрэглэвэл, сошиал медиа маш аюултай"


7 жил

“Араатан ба Гоо Үзэсгэлэн” киноны од Эмма Ватсон Инстаграм дээр 33 сая, Твиттер дээр 24.5 сая дагагчтай. Гэхдээ тэр сошиал медиан хэрэглээндээ хяналттай байдаг тухай жүжигчин Жессика Частейнтай Interview сэтгүүлд өгсөн ярилцлаганаа дурджээ. “Би өмнөхөөсөө илүү олон нийтийн өмнөх амьдралаа хувийн амьдралаасаа холдуулдаг болсон.Энэ нь би хүүхэдтэй болвол яах вэ гэж их бодуулдаг болсон” гэжээ.

Нэмж тэр:

“Би сошиал медиад дуртай...гэхдээ буруу хэрэглэвэл, сошиал медиа маш аюултай.” гэж дурдсан юм.

Эмма Ватсоны шинэ кино “The Circle” хоёр хоногийн дараа нээлтээ хийх гэж байна. Кинонд Эмма Ватсоны дүр дэлхийн хамгийн чадалтай технологи, сошиал медиан компанид ажилд орон, хувийн нууц, этик, хувийн эрх чөлөөг хол давсан туршилт нь түүний жинхэнэ амьдралд, хүн төрөлхтөнд хэрхэн нөлөөлж буй тухай гардаг.

 

 

бүх зураг ©Peter Lindbergh

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү