Хятад судлаачид усны бохирдол илрүүлэх загас бүтээжээ


7 жил

Хятадын судлаачид моторгүй бөгөөд загасан робот бүтээжээ. Жэжян их сургуулийн профессор Ли Тиэфэн:

“Энэ роботыг усан дор усны температур бас далайн давсархаг чанар ба бохирдлыг илрүүлэхэд хэрэглэнэ”

Тэдний бүтээсэн загас 9.3 см урт, 90 грамм бөгөөд цөмдөө цахилгаан хянагчтай. Роботын хэсгүүдийг силикон материалаар хийжээ. Загасны баттерей ба хоёр цахилгаан магнетаас бусад хэсгүүд нь тунгалаг. Тунгалаг бас зөөлөн бие нь далайн амьтад ба бусад зүйлсээс хамгаалах зориулалттай аж.

Загас секундад зургаан см сэлж чадах ба хүчаа авбал 14 см ч болох чадалтай гэжээ. Энэ нь хэмжээ  адил жинхэнэ загасны хурдтай адилхан.

“Бидний дараагийн алхам бол хиймэл булчингийн нөлөөг сайжруулж бас олноор нь үйлдвэрлэх гол техникийг хөгжүүлэх” гэж судалгааны ирээдүйн тухай тайлбарласан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү