Домогт гэрэл зурагчин Петер Линдберг: Селфи бол хамгийн тэнэг


7 жил

“Селфиг хамгийн тэнэг  гэж би боддог” хэмээн домогт гэрэл зурагчин Петер Линдберг Мягмар гарагт Германы Монопол сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурджээ. Линдберг загварын ертөнцийг эзэгнэж буй хоёр зүйлийн тухай хатуу үг хэлжээ.

Моделуудыг будаггүй, байгаагаар нь авсан хар цагаан зургаараа алдартай Петер Линдберг 1990-ээд оны супермоделуудаас авхуулаад загварын ертөнцийн хамгийн алдартай эмэгтэйчүүдтэй ажиллаж байв.

©Aftermath/Interscope

Реппер Кендрик Ламар саяхан гаргасан HUMBLE дуундаа эмэгтэйчүүдийг фотошопдож, натурал төрхийг нь алга болгодог тухай шүүмжлээд байв.  Үүнтэй адил Петер Линдберг “Хүн өөрийхөөрөө байх зоригтой байна гэдэг сайхан” гэсэн ба Фотошоп “хүнийг юу ч биш болгодог” гэжээ.

Фотошоп “хүнийг юу ч биш болгодог” 

Линдберг 2014 онд  загварын гэрэл зурагчдын үүрэг бол “эмэгтэйчүүдийг залуу нас ба төгс төгөлдөрийн терророос чөлөөлөх.” Линдберг энэ хариуцлагад гэрэл зурагчид дуртай, дургүй нь хамаагүй гэсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү