Thor-ийн шинэ трейлер гарлаа


7 жил

Марвел удахгүй гарах  “Thor: Ragnarok”  киноны трейлерийг цацлаа.

Тоор цувралын III ангид Тоор бурхан (Крис Хемсворт) хүмүүсээ аврахын тулд Хела чөтгөртэй (Кейт Бланчет) дайтаж бас Халктай гладиаторын тулаанд тулалдаж байгааг трейлерд үзүүллээ.

Кинонд фенүүдийн дуртай Локигийн дүрд Том Хиддлестон Хеймдаллын дүрийн Идрис Элбатай бас Одины дүрд Антони Хопкинсын хамт эргэн ирнэ. Түүнчлэн Доктор Странжийн Бенедикт Күмбербач анх удаагаа Тоорын цувралд гарах гэж байна.

“Thor: Ragnarok” энэ жилийн 11-р сарын 3-нд нээлтээ хийнэ. Трейлерийг хүлээн авч үзнэ үү.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү