Жижек: Компьютер тархитай холбогдвол бид хүн байхаа болино

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

философич Жижек

Элон Маск Neuralink нэртэй шинэ компани байгуулж, хүний тархийг компьютертой холбох оролдлогоо дөнгөж эхлүүлээд байгаа. Словений нэрт философич ийм дэвшилтэт технологиор хиймэл оюун хүмүүсийг хянадаг болж, хүмүүсийг ухаараагүй байхад нь үйлдэл хийлгэдэг болгох бөгөөд энэ нь тотaлитаризм шинжтэй гэжээ.

“Биднийг хянах гэсэн оролдлогууд ингэж эхэлдэгийг хэзээ ч битгий мартаарай. Эхлээд хүмүүнлэгийн шалтгаан, зүрхний эмгэг гэх мэтийг хэлдэг. Сүүлдээ цагдаагийн хяналт болдог. Өнөөдөр хүртэл компьютер биднийг өөрсдөөс маань илүү мэдэж байна” гэж RT-д тайлбарлажээ.

...Өнөөдөр хүртэл компьютер биднийг өөрсдөөс маань илүү мэдэж байна...

“Би ирээдүй хаана байгааг мэдэж байна. Бид автоматаар шалгагдаж, эрүүл мэнд гэсэн шалтгаанаар хянагддаг болно, гэхдээ бас бидний худалдан авалт, улс төрийн тухай хувийн санаа, сонгуулийн санал зэргийн төлөө хянана. Компьютер биднийг  өөрсдийгөө мэддэгээс илүү мэддэг болно”

“Би үүнийг эсэргүүцдэггүй. Миний асуулт бол зүгээр л: хэн компьютеруудыг хянах вэ?”

...хэн компьютеруудыг хянах вэ?...

“Хэн энэ дижитал орон зайг хянадаг болох вэ? Энэ бол асар том улс төрийн асуулт” гэсэн байна. Гэхдээ Жижек дижитал технологи бидэнд эрх чөлөө бас түүний эсрэг хоёрын аль алийг нь авчирна гэжээ. “Гол нь хүний хувьд бидний хамгийн наад захын туршлагад нөлөөлөх радикал шинэ юм үүсч байгааг ухаарах ёстой.”

Жижекийн хэлж буйгаар хэрэв Маскийн технологи биелвэл, өөрөөр хэлбэл . Учир нь 'хүн байна гэдэг би бас бодит байдал хоёр нэгнээсээ бага ч гэсэн салангид гэдгийг мэдрэхийг хэлдэг'

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү