Шууд нэвтрүүлгийн үеэр нөхрөө нас барсаныг мэджээ


7 жил

Телевизийн нэвтрүүлэгч эмэгтэй нөхөр нь машины ослоор нас барсан тухай шууд нэвтрүүлгийн явцад мэджээ.

Энэтхэгийн IBC-24 хэмээх 24 цагийн мэдээллийн телевизийн нэвтрүүлэгч Супреет Каур машины ослын тухай мэдээлж байх явцад нөхөр нь хохирогч байсныг ойлгосон байна.

Ренаулт Дастер машинаар аялж байсан таван хүний гурав нь ослын улмаас нас барсан мэдээг тэр уншиж байв. Ингэхдээ тэр мэдээнд дурдсан маршрут, машинаар нөхөр нь дөрвөн хүний хамтаар явсаныг санасан байна.

Студид байсан баг Супреет Каурт мэдээг хүргэхээс айсан тул юу ч мэдэгдээгүй байна.

Супреет Каур нэвтрүүлгээ 10 минут үргэжлүүлсээр дуусгаж, студийг орхин хэргийн газар луу явжээ. Телевизийн редактор:

“Камер унтарсан мөчид тэр хамаатнууд руугаа залгаж уйлж эхэлсэн. Үүнийхээ дараа тэр ослын газар луу явсан” гэжээ. 

Түүнлчэн түүнийг сэтгэлээ барин хөтөлбөрөө дуусгаж, үүргээ мэдрэн, мэргэжлийн байж чадсан хэмээн сайшаажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү