Усны нөөцийг хамгаалах ажилд Алибаба нэгдлээ

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Алибаба Хятадын усны нөөцийг хамгаалахын тулд төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.

Ням гарагт Алибаба Ханчжоу хотод усны нөөцийн хамгаалалт ба ногоон хөгжлийн уулзалтын үеэр хамтрах эвсэл байгуулсан байна. Энэ эвсэлд Алибабагаас гадна Хятадын Байгалийн Найзууд, Нийтийн ба Байгаль Орчны Хэргийн Интститүт, Ногоон Хунань, Бээжингийн Ногоон Байгууллага нар нэгджээ.

Хөх Мөрний Хөндий

Алибаба Ногоон Хунань нар хамтран гол хамгаалалтын төв барина гэдгээ зарласан байна. Тэд хамтран 2.000 хүмүүсийг гурван жилийн турш Хөх Мөрний Хөндийд усны нөөцийг хамгаалах, шинжлэх ажилд татахаар болсон аж. Ийм төрлийн ажил хийдэг хүмүүсийг Хятад улс өнгөрсөн оны 12-р сараас эхлэн томилсон. Тэд нөөцийг хамгаалах, бохирдлоос урьдчилан сэргийлэх, хянах зэргийг хариуцан ажиллахаар болжээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү