Google эмэгтэй ажилчдаа ялгаварладаг гэжээ

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Хөдөлмөрийн департментын бүсийн захирал Жанетте Виппер Google дэлхий даяар эмэгтэй ажилчиддаа эрэгтэй ажилчиддаасаа ялгаатай төлбөр олгодог гэжээ. Департментын хуулийн заргач Жанет Херолд Google-ийн “төвүүд хамгийн нийтлэг албан тушаалууд хашдаг эмэгтэйчүүдийг илт ялгаварласныг батлах маргахын аргагүй нотолгоо олсон” гэжээ.

Харин Google Твиттерт дэлхийн бүх салбартаа эрэгтэй, эмэгтэй ажилчдын цалингийн ялгааг арилгасан гэж үгүйсгэсэн байна.

Америкийн Хөдөлмөрийн департмент Google-ийг өнгөрсөн 1-р сард ажилчдын цалингийн аудитын мэдээллийг өгөөгүй гэж буруутгаад байлаа. Google хувийн шалтгаанаар татгалзсан гэсэн бөгөөд шаардлага нь хэтэрхий өргөн хүрээтэй байсан гэх хариу өгчээ.

Демартментаас Google-ээс шаардсан мэдээллийг албадлагаар нэхэхийг шүүхэд шаардаад байна.

Google-ийн 70.000 ажилчны гурван хүн тутмын нэг нь эмэгтэйчүүд байдаг. Технологийн ажлын 19 хувийг л эмэгтэйчүүд хийдэг байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү