Дэлхийн хамгийн эко хот Абу Даби болно

Сэтгүүлч: Ц.Насанжаргал

7 жил

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хот ойрын 5-10 жилийн дотор нүүрстөрөгч огт ялгаруулдаггүй дэлхийн анхны хот болох зорилт тавьжээ. Тус хот ногоон хот болохын тулд агаар бохирдуулдаг хатуу түлш ашиглахаас татгалзаж, нар, салхины сэргээгдэх эрчим хүчээр хотынхоо гэрэл цахилгааныг ханганж зөвхөн нарны эрчим хүч ашиглах технологи нэвтрүүлэхэд 15-30 тэрбум доллар зарцуулахаар тооцжээ. Нарны эрчим хүч цуглуулдаг хавтан бүхий том шүхрүүд хотыг бүрхсэн байна. Шүхрүүд өдөр цуглуулсан нарны эрчим хүчийг шөнөдөө дулаан болгон ялгаруулдаг. Мөн шатахуунаар ажилладаг машины оронд цахилгаан дугуйнуудыг хотын тээвэрт ашигладаг. Салхин паркийг хотын гадна байгуулж, нарнаас авсан 60 мегаваттын эрчим хүчээр хотын барилгуудыг хангадаг байна. АНЭУ-ын  Абу-Даби хотоос 17 км-т сүндэрлэх Масдар нь экологийн хувьд дэлхийн хамгийн цэвэр хот болох юм. Барилгын хог хаягдлын 96 хувийг боловсруулж, зам тавихад ашиглана.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү