200 гаруй тонн мос ашиглан мөсөн номын сан байгуулжээ

Сэтгүүлч: Ц.Насанжаргал

7 жил

Дэлхийн хамгийн анхны мөсөөр бүтээсэн гомын сан Байгаль нуурт нээгдлээ . Мөсөн номын санг байгуулахын тулд ОХУ-ын 30 гаруй уран бүтээлчид сүүлийн сар гаруй хугацааны туршид урлан бүтээгээд байгаа бөгөөд Байгаль нуураас 200 гаруй тонн мөс ашиглажээ.Уран бүтээлчид нийтдээ 420 ширхэг ном хэлбэртэй дөрвөлжин том мөсөн ном бүтээж, тэдгээр номон дээр 1000 гаруй богино хэмжээний үгсийг сийлсэн байна.
Эдгээр үгс нь  дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүсийн илгээсэн хүсэл байгаа гэнэ. Тодруулбал,  Англи, Хятад, Солонгос, Герман, Украйн, Франц болон Орос улсуудаас хүмүүс онлайнаар өөрийн хүслээ  бичиж тэдгээр номын санг бүтээж байгаа уран бүтээлчдэд илгээсэн байна.Хүн төрөлхтний хүслийг шингээсэн энэхүү гайхалтай мөсөн номын сан Байгаль нуурын эрэг дээр 4-ээр сар хүртэл байх юм, мэдээж түүнээс хойш цаг агаар дулаарах учраас мөс аажимдаа хайлан алга болно. Харин хүсэл мөрөөдлөө бичиж ирүүлсэн тэдгээр хүмүүс мөс хайлж дуусахад бидний хүсэл биелнэ гэж итгэж байгаагаа Ассошиетед пресс агентлагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү