Хятад улс нисэх онгоц тээгч гуравдахь хөлөг онгоцоо үйлдвэрлэж байна

Сэтгүүлч: Ц.Насанжаргал

3 жил

Хөөрөлтийн тавцангийн оронд уураар ажилладаг катапультын системээр тоноглогдсон гуравдахь нисэх онгоц тээдэг хөлөг онгоцоо үйлдвэрлэх ажил Хятад улсад явагдаж байна.

Одоогоор Хятад улс “Ляонин” гэдэг цорын ганц нисэх онгоц тээгч хөлөг онгоцтой. Энэ хөлгийг Украин улсаас худалдаж авсан Зөвлөлтийн үеийн “Варяг” гэдэг нисэх онгоц тээгчийн суурин дээр үйлдвэрлэжээ. Энэ хоёр хөлөг онгоц хоёулаа тус бүр 14, 12 градусын тасралтын налуу бүхий хөөрөлтийн тавцантай.

Шинэчлэн сайжруулсан “Ляонин”-ыг /001А ангиллын төсөл/ энэ ондоо багтаан усанд тавихаар төлөвлөж байна.

 Мөн нисэх онгоц тээвэрлэгч гуравдахь хөлөг онгоцыг 2021 онд усанд тавихаар төлөвлөж байна. Хонконгийн цэргийн шинжээч Лян Голяны дүгнэснээр, Хятад улс ийм ангиллын хоёр хөлөг онгоц үйлдвэрлэх ба тэдгээрийн усан түрц нь 85 мянган тонн байх бол “Ляонин” болон 001А төслийн хөлөг онгоцных тус бүр 55 мянга болон 70 мянган тонн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү