Зорчигчдыг нүүр царайгаар нь таних программ туршиж эхэлжээ

Сэтгүүлч: Ц.Насанжаргал

7 жил

Парисын "Шарль Де Голль" нисэх буудал  зорчигчдыг нүүр царайгаар нь таних програмыг туршиж эхэлжээ.

Парисын халдлага болсоноос хойш хилийн хяналтаар өнгөрсөн зорчигч бүрийн мэдээллийг тэмдэглэн авах зэрэг ажлуудыг эхлүүлсэн.

"Vision-Box" компанийн хөгжүүлсэн  энэ програм одоогоор Европын холбооны 28 улсаас орж гарч байгаа  хүмүүсийн царайг паспортны зурагтай нь харьцуулан таних боломжтой. Хэрэв програмыг турших ажил амжилттай байвал биометрийн шалгалтаар орох хүмүүсийн тоо 20 хувиар нэмэгдэнэ гэж албаныхан мэдээлжээ.

Үүнээс гадна хүмүүсийн хурууны хээ болон бусад  мэдээллийг шалгадаг 45 шинэ төхөөрөмжийг "Шарль Де Голль" нисэх буудал энэ онд суурилуулахаар болсон байна. Гэхдээ Францын Засгийн газрын төсөв хангалтгүй байгаа учраас нисэх буудлын оператор компани эхний ээлжинд зургаан сая еврогийн хөрөнгө оруулалт хийжээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү