Метрополитан Урлагийн Музей бүтээлүүдээ онлайн байршуулна

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

    Нью Йоркийн алдарт Метрополитан Урлагийн Музей  нийтийн хүртээл болгосон бүх бүтээлүүдээ онлайнаар судалгаа ба арилжааны зорилгоор дэлгэх болсоноо зарлалаа. Метрополитан музей дэлхийн соёлын 5000 жилийн түүхтэй коллекцуудтай бөгөөд музей шинэ бодлогынхоо дагуу Creative Commons, Wikimedia, Artstor, the Digital Public Library of America (DPLA), Art Resource, and Pinterest зэрэг онлайн эх сурвалжуудтай хамтран ажиллахаар болсон байна. Ингэснээр музейд хадгалагдаж байгаа урлагийн бүтээлүүдийн үзэгч, сонирхогчийн хүрээ улам тэлэх юм. Тиймээс урлагт хайртай хүмүүс Метрополитан музейн коллекцуудыг хамтран ажиллах сайтуудаас шууд үзэх боломжтой болж байна.

Washington_Crossing_the_Delaware_by_Emanuel_Leutze,_MMA-NYC,_1851
Эхний байдлаар 375.000 зураг онлайнаар тавигдах ба сая гаруй нийтийн хүртээл болсон бүтээлүүдийг дижитал хувилбарт оруулна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү