Харуки Муракамигийн шинэ роман хэвлэгдлээ

Сэтгүүлч: Г.Баянжаргал

3 жил

     Зохиолчийн фенүүд "Харукист"-ууд номыг худалдан авахаар Токиогийн Кинокуния номын дэлгүүрийн гадаа очерлон хүлээжээ. Шинчоша хэвлэлийн компани "Үүсч буй Сэдлүүд", "Хөдөлж буй Метафорууд" нэртэй хоёр хэсэгтэй, 2.000 хуудас шинэ номыг 1.3 сая хувь хэвлэсэн байна.

©AP

Дани улсад өнгөрсөн оны 10-р сард Ханс Кристиан Андерсоны шагналыг авж байх үедээ зохиолч "Кафка Далайн Эрэгт номоос илүү урт гэхдээ 1Q84 номоос богино бөгөөд хачирхалтай ном" гэж шинэ номоо танилцуулсан тухай түүний хэвлэлийн төлөөлөгчид мэдээлжээ. Абсурд бөгөөд ганцаардмал модерн амьдралын тухай өгүүлдэг, 69 настай Мураками нийтийн өмнө гарах нь ховор бөгөөд номын нээлтэндээ бараг ирдэггүй нэгэн.

"Кафка Далайн Эрэгт номоос илүү урт гэхдээ 1Q84 номоос богино бөгөөд хачирхалтай ном"

©Mainichi

Харуки Муракамигийн 2014 онд худалдаанд гарсан Өнгөгүй Тазакү Цүкүрү ба Түүний Эргэлийн Он Жилүүд роман 2014 онд Японд хэвлэгдсэнээс цөөн хоногийн дотор сая хувь зарагдаад байв. 

Японы үндэсний телевиз NHK номын худалдан авалт эхлэхээс хоёр цагийн өмнө "Харуки Мураками хэмээх феноменон" сэдвээр хэлэлцүүлэх өрнүүлэхээр хуваарьтаа оруулсан байлаа. Японы том номын дэлгүүрүүд оройн 11 цагт болох номын нээлтийг тэмдэглэхээр үүр цайтал хүлээжээ.

Япон судлаач, орчуулагч О.Жаргалсайхан Харуки Муракамигийн гурван цуврал роман 1Q84, Норвегийн Ой, Өнгөгүй Тазакү Цүкүрү ба Түүний Эргэлийн Он Жилүүд романыг Монгол хэлнээ орчуулж, бестселлэр болж байсан бөгөөд Мураками эргэлзээгүй Монголын уншигчдын дунд нэгэн хэсэг моод болж байсан зохиолч билээ.

©Eagle

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү