Э.Болормаа: “Дүү чинь болъё” гэж очдоггүй байгаа шүү. Андуураад байгаарай


3 долоо хоног

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан МАНАН бүлэглэлтэй холбоотой шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлэв. Тэрбээр "Утсан хүүхэлдэй нь болохгүй байгаа залуучууд руугаа МАНАН бүлэглэлийн ах нар угаасаа байнга дайрч байдаг юм байна лээ. “Дүү чинь болъё” гэж очдоггүй байгаа шүү. Андуураад байгаарай. Сүүлийн хэд хоног нэг л зүйл их тодорхой уншигдлаа. Оюун-Эрдэнэ сайдын ЗГ энэ МАНАН системийг задлахын төлөө хатуу зогссон сүүлийн Засгийн газар байж мэднэ гэж гашуун бөгөөд үнэн үг байна. Хэн юу гэж ярьж байгаагаас илүүтэй юуг ярихгүй байгааг анзаараасай. Аль аль намд болж бүтэхгүй зөндөө л зүйлс байгаа. Гэхдээ хөшигний ард нэг намаас давсан эрх ашиг нь нийлсэн МАНАН бүлэглэл өөрөө энэ бүх гажуудлын үндэс. Залуучууд бид ирээдүйгээ өөрсдөө бүтээнэ" гэв.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү