“Онцгой сарын аян”-ы шилдэгүүд тодорлоо


2 сар
Тавантолгой түлш ХХК 2023 оны нэгдүгээр сараас Гүйцэтгэх захирлын санаачилгаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, галын аюулаас урьдчилан сэргийлэх онцгой сарын аян”-ыг зохион байгуулж эхэлсэн. Уламжлал болгон зохион байгуулж байгаа аяны хүрээнд энэ жил Хөдөлмөрийн Аюулгүй байдал, Эрүүл ахуйг сайжруулах ажилтнуудын ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлж, зөв ажиллагааг хэвшүүлэх чиглэлээр компани, үйлдвэрлэлийн хэмжээнд нийт 30 гаруй ажил хийж хэрэгжүүлсэн байна. Мөн аяны хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад хамгийн үр дүнтэй ажилласан шилдэг цех, шилдэг ээлж, шилдэг ажилтнуудаа шагнаж урамшууллаа.
Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү