Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг сайжруулах чиглэл өглөө


2 сар
Тавантолгой түлш компанийнхан 2023 оны ажлаа дүгнэж, алдаа дутагдлаа хамт олноороо хэлэлцэж байна. Тайлангийн хурлаар санхүүгийн нөхцөл байдал баланс, үйлдвэрийн техникийн бодлого болон технологийн бодлогын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудыг хэлэлцэв. Мөн дотоод хяналт шалгалтын хүрээнд хийгдсэн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үр дүн, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тендэрээр хийгдсэн ажлын гүйцэтгэлийн үр дүн, үйлдвэрүүдийн үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Бүтээгдэхүүнээ хөгжүүлэх суурь тавигдаж дотоодын лаборатори, туршилт судлагааны шугам зэргийг өнгөрсөн онд ашиглалтад оруулсан бол ирэх онд бүтээгдэхүүнээ сайжруулах чиглэлд илүү анхаарал хандуулахыг чиглэл болгов. Тэрчлэн бүтээгдэхүүнээ хөгжүүлэхийн зэрэгцээ техник, тоног төхөөрөмжийг сайжруулах, автоматжуулах ажлыг ч хойш тавилгүй хийхийг санууллаа.
Өнгөрсөн онд компанийн хувьд хөдөлмөрийн аюулгүй байдлын ноцтой зөрчил бүртгэгдээгүй гэдгийг хурлын үеэр тэмдэглэсэн. Гэхдээ ажилчдын ажиллах орчныг сайжруулах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах чиглэлд бодлогын арга хэмжээ авч ажиллах шаардлага байна гэлээ.
Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү