Хаврын тэргүүн сарын шинийн 8-нд буян үйлдвэл арвижин дэлгэрдэг


2 сар

Өнөөдөр хаврын тэргүүн сарын шинийн 8-ны билигт сайн өдөр тохиож байна.

Энэ өдрийг жилийн 365 хоног дахь тамын хаалга хаалттай оршдог цор ганц өдөр гэдэг. Дарь эх болон Манал бурхны буулттай эл өдөр үйлдсэн буян, нүгэл 1000 дахин арвиждаг хэмээдэг. Мөн энэ өдрийг Манал бурхны дүйчин өдөр хэмээх нь ч бий. Бурхан багшийн сургаалд өгүүлснээр 2500 гаруй жилийн өмнөх хаврын тэргүүн сарын шинийн 8-нд Бурхан багшийн арслант ширээний тавцангаас таван зүйл мангас гаран Очирваань бурхан болж хувилаад тэрсүүдийн багш нарыг номхтгосон рид үзүүлсэн. Үүнд даган баяссан өглөгийн эзэд тахил өргөснөөр асар их буян хураасан юм. Тиймээс эл өдөр буян үйлдэж, ном хуруулбаас муу бүхэн арилах шалтгаан болж, буян заяа дэлгэрэх нигууртай хэмээжээ.

Буян хийгээд нүглийн аль нь ч арвижих эл өдөр хүмүүн биетэн өөрийн үйлийг төрөл бүрээр хийх бөгөөд монголчууд эртнээс шинийн 8-нд багтаж, шинэ жилийн заслаа хийлгэх болсон нь ирэх жилийн буян арвижихын ерөөл хэмээн үздэг ажээ.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү